Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

Трансвест Монголиа ХХК

Трансвест Монголиа ХХК

75779905, 75779907      http://www.transwest.mn      info@transwest.mn     

Трансвест Монголиа ХХК

Трансвест Монголиа ХХК нь “Комацу”-ийн Уул уурхай, Барилгын хүнд даацын тоног төхөөөрөмж  болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий “Комацу”-ийн Монгол дахьалбан ёсны дистрибьютер юм.Манай компани нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпарацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх “Комацу”-ийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани юм. 

Tрансвест Монголиа ХХК нь анх 2009 оны 7 сард “Комацу”-ийн хүнд даацын тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх албан ёсны эрхийг авснаар үйл ажиллагааны гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 300 гаруй мэргэшсэн хамт олонтой, салбартаа тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг болон өргөжөөд байна.

Манай Засвар Үйлчилгээний хэлтэс ньэд ангийн сэргээн засварлалт, гагнуур, өрөмдлөг, цахилгаан болон механикийн бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэх техник мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд хэрэглэгчдийнхээ зогсолтгүй үйл ажиллагааг ханган ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

Комацу брэнд нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилагдсан бөгөөд хэрэглэгчийн урсгал зардлыг багасгаж, техникийн бэлэн байдалийг өндөр хувиар ханган ажилладагаараа дэлхийд танигдсан шилдэг бүтээгдэхүүн билээ.

Трансвест Монголиа компани хэрэглэгчидийнхээ онцгой хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан авалтын төрөл бүрийн таатай нөхцлүүдийг санал болгон ажиллаж байна.       

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.tranwest.mn вэб хуудаснаас авна уу.


ШИНЭ МЭДЭЭ

ШИНЭ ЗАР

ГИШҮҮНЧЛЭЛ:

КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

  • S.Battugs

    94088444

    bshiikhuu@transwest.mn

Зурвас үлдээх
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Одоогоор ажлын байр зарлагдаагүй байна.
ЗУРГИЙН САН